Санаачлан зохион байгуулагч : BIG BLUE FLOWER LLC
Аялалын хугацаа: 2022.07.01-2022.07.20 \нийт 20 хоног\
Аялалын товч танилцуулга: Их нүүдэл аялал нь Монгол орны өмнө цэг болох Өвөрхангай аймгийн Баруунбаянулаан сумаас гарч чанх хойшоо аялласаар Хөвсгөл аймгийн Улаан-уул суманд төгсөх юм. Энэ аялалын турш та Монгол оронд унаж болдог нийт 4 амьтдыг унаж үзэх юм. Аялалын нийт урт 2564 км бөгөөд машинаар 1209 км, онгоцоор 700 км, мориор 475 км, сарлагаар 48 км, цаагаар 30 км аялах болно. Та аялалын явцад Монголын байгалийн үзэсгэлт болон түүхэн газруудыг үзэж сонирхоод төдийгүй говь , хангай, тайгийн нүүдлийн соёлтой нэгэн зэрэг танилцах боломж олгоно. Өөрийгөө сорьж алжаалаа тайлж аялах таатай боломж шүү. Хэдий олон өдрийн аялал ч гэсэн аялагчдыг амт чанартай хоол хүнсээр хангах гал тогооны баг, найдвартай хөтөчийн баг , тухтай амраах арын албаны баг хамт олон, аялалын дурсамжийг мөнхлөх зураглаач, зурагчингийн баг, алс хязгаарт эмнэлгийн тусламж үзүүлэх хүн эмнэлгийн баг болон зохион байгуулаг нарын баг танд үйлчлэх болно. Орой бүр түүдэг галын дэргэд нутаг орны домог яриа, түүх шаштирыг сонсож Монгол оронтойгоо танилцах хамгийн сайхан аялал болох болно. Мөн та өөрөө Бэсрэг наадам, Сарлагийн баяр , Цааны уралдаанд оролцох бүрэн боломжтой.
Аялалын онцлох газар:
Их Нүүдэл Аялал
Монгол орны өмнө цэгээс хойд цэг хүртэ аялах таатай боломжийг санал болгож байна.
2022.07.01 – 2022.07.20
7 сарын 1
Улаанбаатар хотод бүх аялагчдаа хүлээн авах.
7 сарын 2
Улаанбаатар хотоос Өвөрхангай аймгийн Баруун Баянулаан суманд очих.
Тухайн өдрийн онцлон үзэх зүйл:
Хонох байршил:
Тусгай аялалын багийн бэлдсэн гэр майханд аялагчид амарна.
7 сарын 3
Их Монгол Элсний аялал
Тухайн өдрийн онцлон үзэх зүйл: Тэмээ унаж элсэн дунд аялан аялалын зураг авахуулах , Бэсрэг наадам үзэж сонирхох
Хонох байршил:
Тусгай аялалын багийн бэлдсэн гэр майханд аялагчид амарна.
Аялалд бэлгэх зүйлс: