Өвөрхангай аймгийн Баянгол сумын харьяат Сумын алдарт уяач “Сидар” ХХК –ийн элч шинэ рекордын эзэн, тэргүүн байрын шагналт
Чунаг овогтой Удвал
Рекорд: 45 цаг 09 мин
Өдрийн ялагч: 2,4 дэхь өдрийн ялагч
Өртөөний ялагч : 1,7,9,11,17,21
Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын уугуул, Морин циркийн сургагч багш , дасгалжуулагч “Эвт сум ” морьт харвааны клубын үүсгэн байгуулагч , МУСТА “Арслангийн Хүүхдүүд”ХХК-н элч ,дэд байрын шагналт
Батбаатар овогтой Эрдэнэбат
Рекорд: 45 цаг 35 мин
Өдрийн ялагч: 3 дэхь өдрийн ялагч
Өртөөний ялагч : 3, 29
Өвөрхайгай аймгийн Хархорин сумын харьяат, Сумын алдарт уяач, ХААИС-ийн оюутан, “Тэргүүн Сүрэг”ХХК-ийн элч , гутгаар байрын шагналт
Бат-Оюун овогтой Долгорсүрэн
Рекорд: 47 цаг 39 мин
Өдрийн ялагч: 2,6 дахь өдрийн ялагч
Өртөөний ялагч : 5,8,14,15,22,27,29
Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын уугуул, Хөвсгөл аймгийн элч , дөрөвдүгээр байрын шагналт
Ууганбаатар овогтой Амарсайхан
Рекорд: 48 цаг 42 мин
Өдрийн ялагч: 1 дэхь өдрийн ялагч
Өртөөний ялагч : 2,3,18,21,25,26,27
Өвөрхайнгай аймгийн Зүүнбаян-Улаан сумын харьяат, “Монголын Үндэсний Морин Уралдаан Уяачдын Холбоо”-ны элч , дөрөвдүгээр байрын шагналт
Шийрэвсамбуу овогтой Галбадрах
Рекорд: 48 цаг 42 мин
Өдрийн ялагч: 7,9 дэхь өдрийн ялагч
Өртөөний ялагч : 12,14,16,20,23,28,29
Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын уугуул, Хэнтий аймгийн элч, тусгай байрын шагналт
Хулганаа овогтой Батхүү
Рекорд: 49 цаг 27 мин
Өдрийн ялагч: 5 дахь өдрийн ялагч
Өртөөний ялагч : 5,23
Өвөрхангай аймгийн Бүрд сумын харьяат “Арвагар Хээр” холбооны элч
Золбин овогтой Оюунчимэг
Рекорд: 50 цаг 06 мин
Өртөөний ялагч : 13,29
Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын уугуул, Түүх ,нийгмийн ухааны багш , “Скайтел”ХХК-н элч ”Малын эмч нарын шагналтан”
Дашхүү овогтой Чойжинсүрэн
Рекорд: 50 цаг 14 мин
Өртөөний ялагч : 24
Баянхонгор аймгийн Богд сумын уугуул, “MONGOL STUNT” Монголын киноны орлон тоглогчдын холбооны элч
Батцэнгэл овогтой Банзрагч
Рекорд: 50 цаг 57 мин
Өртөөний ялагч : 2
Завхан аймгийн Сантмаргац сумын уугуул “Монгол Чех Металл”ХХК-н элч
Ганболор овогтой Чүлтэмсүрэн
Рекорд: 52 цаг 42 мин
Өртөөний ялагч : 10,14
Архангай аймгийн Ихтамир сумын уугуул “Шунхлай ”группын элч
Ганхуяг овогтой Очирравдан
Рекорд: 53 цаг 40 мин
Өртөөний ялагч : 17
Өвөрхангай аймгийн Бүрд сумын харьяат, Монгол улсын хүлэгч , уралдаанд анх удаа гэр бүлээрээ оролцсон Өвөрхангай аймгийн элч
Дорж овогтой Охинтогтох
Рекорд: 55 цаг 18 мин
Өртөөний ялагч : 6,18,30
Өвөрхангай аймгийн Хархорин сумын харьяат, Монголын үндэсний морьт харвааны холбооны дэргэдэх “Намнаа” клубын тамирчин ,АШУҮИС-ийн сувилахуйн сургуулийн оюутан, “Монголын баг сумдын үндэсний холбоо”-ны элч
Ганбаатар овогтой Гүнбилэг
Рекорд:56 цаг 48 секунд
Өртөөний ялагч:4
Баянхонгол аймгийн Баянцагаан сумын уугуул Баянхонгол аймгийн элч
Дагвадоржийн Хүрэлсүх
Рекорд: 45 цаг 09 мин
Өртөөний ялагч : 30
Улаанбаатар хотын уугуул , “Эвт сум” морьт харвааны клубын дасгалжуулагч “Арвин жимс”ХХК-н элч
Түвшинзаяа овогтой Наранзул
Рекорд: 58 цаг 56мин
Өртөөний ялагч : 4
Архангай аймгийн Эрдэнэмандал сумын уугуул “Эм Би Жи” гэмтлийн эмнэлгийн элч
Цоггэрэл овогтой Оюунбаатар
Рекорд: 62 цаг 03 мин
Өртөөний ялагч : 19
Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын уугуул Өвөрхангай аймаг дахь “Хаан Даатгал”ХХК-н захирал тус байгууллагийн элч
Мэндбаяр овогтой Цогтбаяр
Рекорд: 62 цаг 47 мин
Өртөөний ялагч: 19
МОНГОЛ БРЭНД-МОРИН ӨРТӨӨ
Дэлхийн холбоо харилцааны үндэс болсон өртөөний зарчимыг баримтлан Үндэсний биет болон биет бус соёлын өв, нүүдэлчдийн ёс заншил, монгол адууны соёл, өнөөгийн харилцаа холбооны салбарын үндэс суурь өртөөний гайхамшиг, эх нутгийн түүх, монголын үзэсгэлэнт байгаль, нөр хичээнгүй ард түмний аж амьдралыг Монгол орондоо төдийгүй дэлхий дахинаа сурталчилах зорилготой 1000 км зайг 9 хоногт туулах “МОНГОЛ БРЭНД – МОРИН ӨРТӨӨ” олон өдрийн өртөөчилсөн уралдааныг Монгол улсад анх удаа “Биг блью фловер” ХХК , “Монголын эрийн гурван наадам Их шүтээн” ТББ хамтран 2020 оны 8-р сард зохион байгуулж уг уралдаанаар телевизийн 12 цуврал нэвтрүүлэг бүтээн NTV телевизээр 11, 12 сард 6 долоо хоногийн хугацаанд олон түмний хүртээл болгож чадсан билээ.
Тус нэвтрүүлэг нь “Максима Медиа” ХХК -аас гаргасан 2020 оны Телевиз үзэлтийн судалгааны тайланд хамгийн өндөр рейтингтэй спортын хөтөлбөрийн шилдэг 10-н дугаарт багтаж чадсан нь маш их эрэлт хэрэгцээтэй үндэсний өв соёлыг харуулсан контент болж чадсан нь харагдаж байгаа юм.
Уралдааны зорилго нь тодорхой ил дүрэмтэй, цагийн механизмаар тооцогдсон рекордтой түүний төлөө нийтээр уралдах боломжийг нээсэн шинэлэг хэлбэрийн уралдаан гэж ойлгож болно.
Эртний хаадын гаргасан зарлиг шийдвэр дэлхийн улс гүрэнд өртөөний зарчим, монгол адууны гайхамшиг дээр тулгуурлан гурав хоногийн дотор хүрдэг гайхамшигтай үнэнийг батлах , дэлхийд 1000-ийг цагийн системээр тооцон 9 хоногт уралдаж анхны рекорд тогтоохоор 2020 онд 10 аймгийн 17 залуу уралдсан юм .
Анхны уралдааны үр дүнд Монгол улс өөрийн гэсэн албан ёсны шинэ рекордыг 45 цаг 09 минутаар тогтоож чадсан.
МОНГОЛ БРЭНД-МОРИН ӨРТӨӨ 2021 уралдаан ахин амжилттай зохион байгуулагдаж 12 аймгийн 17 залуу тогтоогдсон рекордыг эвдэхийн төлөө уралдаж 43 цаг 45 минут 14 секундын рекордыг шинэчлэн тогтоосон байна.
Монгол улсад өнөөгийн байдлаар Монгол хүн эх нутагтаа зохион байгуулдаг ,гадны тамирчид нээлттэй оролцох боломжтой эх нутгаа сурталчилсан дэлхийн хэмжээний уралдаан хараахан байхгүй байна. Энэхүү уралдааныг цаашид Монгол улсын нүүр царай болсон гадны морь сонирхогч хүн бүрт нээлттэй Дэлхийн брэнд болсон уралдаан болгохоор ажиллаж байна.