МОНГОЛ БРЭНД-МОРИН ӨРТӨӨ 2022 уралдааны элч нарын танилцуулга нэвтрүүлгийн зураг авалт нийт 17 аймгийн нутгаар болон Улаанбаатар хотод амжилттай хийгдэж дууслаа. Энэ жил МОНГОЛ БРЭНД-МОРИН ӨРТӨӨ 2022 уралдаан Монголын үндэсний спортын VII их наадмын хүрээнд хамтран зохион байгуулагдах тул аймаг бүрийн болон Улаанбаатар хотын 9 дүүргийн төлөөлөл оролцуулах хүсэлт тавьсан. Үүний хүрээнд тус уралдаанд Өмнөговь, Дундговь, Дорноговь, Говьсүмбэр, Баянхонгор, Завхан, Ховд, Говь-Алтай, Увс, Өвөрхангай, Архангай, Орхон, Сэлэнгэ, Булган, Төв, Сүхбаатар, Хэнтий аймгийн төлөөлөл болон Улаанбаатар хотын Баянзүрх, Сонгино-Хайрхан, Баянгол , Чингэлтэй, Хан-Уул дүүргийн төлөөлөл оролцохоор боллоо. МОНГОЛ БРЭНД-МОРИН ӨРТӨӨ 2022 уралдааны 23 элч нарын нийт 6 дугаар танилцуулга нэвтрүүлэг энэ сарын 5,6 наас эхлэн 16.00 цагаас NTV телевизээр цацагдах болно.